Нүүрсний сонсголд Д.Ганхуягийг ГЭРЧЭЭР дуудах уу

УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдана. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудах юм.

Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлээд байна.

Тухайлбал,  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоогоор “Нүүрсний хулгайн” гэх хэргээр хоригдож байгаа Б.Ганхуягийг гэрчээр дуудахаар болсон гэх албан бус мэдээлэл байна.