УПЕГ-аас Ж.Сүхбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ гэнэ үү

Монгол Улсын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Прокурорын газраас удахгүй УИХ-д хүргүүлнэ гэх бор шувуу төрийн ордонд нисч эхэллээ.

Түүнийг ногоон автобусны луйврын хэрэгт холбогдуулсан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа АТГ-аас нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн талаараа энэ сарын 20-ны өдөр мэдээлсэн. Яллагдагчаар татах болсон шалтгаан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэл аж.

Тэгвэл прокуророос АТГ-ын саналыг үндэслэн УИХ-д түүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг удахгүй хүргүүлнэ гэх албан бус мэдээлэл явж эхлээд байна.