Сүхбаатар дүүргийн 18-р хорооны автобусны буудал дээр Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлтээ хийж байна. Тус цэгээс лавлагаа, тодорхойлолт авах, иргэний болон жолооны үнэмлэхийг захиалах зэрэг 90 гаруй төрлийн үйлчилгээг авах боломжтой гэдгээрээ давуу талтай юм байна.