Х.Нямбаатар: Сэлбэ голын сав газрын 10 байршлын мөсийг зөөнө

Сэлбэ голын сав газрын 10 байршлын мөсийг өнөөдрөөс зөөж эхэллээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Эхний ээлжинд Сэлбэ голын сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрээс баруун тийш буулгах ажил эхэлж байна. Онцгой байдал, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу эхний ээлжинд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж байна. Дулаарч, шар усны үеэр буухад саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлэхээр энэ ажлыг эхэлж байна.

Үүнээс гадна Толгойтын, Нарангийн, Улиастай зэрэг бусад голууд болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн ус зайлуулах байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар хийнэ.

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлж байгаагаар зуны бороо, хавар, өвлийн хур тунадас Улаанбаатар хотын хөрсний усыг 2-3 дахин нэмэгдүүлсэн.

Саяхан НОК хуралдаж, хөрсний усыг соруулдаг томоохон насосыг гурван байршилд байгуулахаар шийдвэрлэсэн. Одоо Баруун 4 замаас Хархорин хүрэх зайд 1987 онд Югославын мэргэжилтнүүд тавьж өгсөн хөрсний ус зайлуулах ганц том насос ажиллаж байгаа.

 

Бид хотын хойд, зүүн, урд талд хөрсний ус зайлуулах насос байршуулахаар тооцоо судалгаа хийж байна. Удахгүй НОК-т танилцуулна” гэсэн мэдээллийг өгөв.