Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан. 2023 онд 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна.
2024 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянган том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өсжээ.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны 1 дүгээр сард Сүхбаатар аймагт 151.3 (33.3 хувь) мянга, Хэнтий аймагт 66.8 (14.7 хувь) мянга, Дорноговь аймагт 60.2 (13.3 хувь) мянга, Архангай аймагт 32.8 (7.2 хувь) мянга, Дорнод аймагт 20.5 (4.5 хувь) мянга, Хөвсгөл аймагт 19.0 (4.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.
Үүнээс гадна, мал тооллогын 2023 оны мэдээллээс харахад, малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ. Малтай өрхүүдийн 14 хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байна. Мөн малчин өрхүүдийн 50 хувь нь зээлтэй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.