Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа байгууллаа

АНУ-ын Флорида мужид өнөөдөр/2024.05.09/ сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж ялалт байгууллаа.  Тулааны гуравдугаар үед Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авсанаар арав дараалан ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв.