Үндэсний баялгийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалын даатгуулагч мөнгөн хуримтлалын данстай болж байна. Нийгмийн даатгалын сан нь ажилгүйдлийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах сангуудаас бүрддэг.
Нэрийн дансны хуримтлал нь тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувь байх юм байна. 1960 оноос бүх хүнд нэрийн дансны бүртгэл үүссэн байна.
Иргэд нэрийн дансны хуримтлалаа хугацаат хадгаламж болгож хадгалах, бонд худалдаж авах, Монгол банкны үнэт цаас худалдаж авах, төрийн санд хүүтэй байршуулж болох аж.
Мөн өвлүүлж болох юм байна. Гэхдээ 2030 оноос өвлүүлэхээр хуульчилж өгчээ.