Энэ долоо хоногийн /2024.Х.21-Х.27/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Карьераа өсгөх сонирхолтой боломжууд таныг хүлээж байна. Санхүүгийн чухал шийдвэр гаргах шаардлагатай болно. Бичиг баримттай холбоотой асуудал үүсч болзошгүй тул салан задгай байдлаас зайлсхийгээрэй. Долоо хоногийн эхний өдрүүдэд чухал хэлэлцээр хийхэд таатай. Долоо хоногийн дундуур таны эрч хүч дээд цэгтээ хүрнэ. Энэ үеэр дасгал хөдөлгөөн хийх, аль эсвэл шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс сонирхолтой шинэ хүнтэй учирна. Тууштай бөгөөд шударга харилцаа танд ашиг тусаа өгнө гэдгийг санаарай. Албан тушаал ахихыг удаан хүлээсэн хүмүүс сайхан мэдээ дуулна. Бусад хүн таныг эцэстээ хүлээн зөвшөөрөх болно.
Үхэр
Бүтээлч, эерэг эрчимээр дүүрэн долоо хоног. Үүнийг дагалдаад хувь хүний хөгжил, харилцаа холбоог чухалчилсан долоо хоног байх болно. Та ердийнхөөсөө илүү эргэцүүлэмтгий, дотогшоогоо байна. Бясалгал хийх, өөр лүүгээ өнгийхөд тохиромжтой. Хайр дурлалын харилцаа гүн гүнзгий байна. Ганц бие хүмүүс шинэ хүнд татагдах магадлалтай. Санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл урт хугацаандаа үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтын талаар бодоод үзээрэй. Хэрэгжүүлэхийг зорьж буй төсөл хөтөлбөртөө хамт ажиллагсадаасаа зөвлөгөө ав. Тэд үнэт зөвлөгөөг харамгүй хайрлах болно. Сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэх зөвшөөрлийг өөртөө олго.
Ихэр
Таны сэтгэл санаа, тархи оюун цэгцтэй, тодорхой байна. Ердийнхөөсөө ч илүү төв цэгц байснаараа чухал яриа, илтгэлийг амжилттай тавьж чадна. Энэ нь зөвхөн ажил хэрэг гэлтгүй хувийн амьдралд ч хамаарна. Гэр бүлийн хүнтэйгээ чухал сэдвийн талаар ярилцвал үр дүнд хүрэх магадлал өндөр. Хайр дурлалын харилцаа саадгүй байна. Өнгөрсөнд үүссэн үл ойлголцлыг эцэстээ шийдвэрлэж чадна. Ажил мэргэжлийн талбарт таны гаргасан шинэлэг санаа бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Цахим сургалт, семинар зэргээр дамжуулан ур чадвараа сайжруулах талаар бодож үзээрэй. Зөвхөн санхүүгийн нөхцлийг сайжруулах бус бүтээлч байдлыг тань дэмждэг газарт байвал илүү ашигтай.
Мэлхий
Сэтгэл хөдлөл, зөн совин өндөртэй долоо хоног. Сарны энерги таны ордод онцгой нөлөөлж байна. Гэр бүлийн асуудлууд онцгой байр суурийг эзэлж байна. Амьдрах орон байраа тохижуулах, зохион байгуулалтыг нь өөрчлөх зэрэг зүйлээс урам зориг авна. Хайртай хүнтэйгээ сэтгэл зүрхээрээ гүн гүнзгий холбогдож, ойлголцоно. Гэр бүлээрээ цугларах нь халуун дулаан уур амьсгалыг бий болгохын зэрэгцээ чухал яриаг эхлүүлэх боломж болно. Хамтарсан төсөл хөтөлбөр гэнэтийн үр өгөөж авчрана. Санхүүгийн шийдвэр гаргахдаа зөн совиндоо итгээд үзэхэд гэмгүй. Дуу хоолойгоо бусдад сонсгох, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах тоймгүй олон боломж гарч ирнэ.
Арслан
Төрөлхийн манлайлах чадвар тань тодрох долоо хоног. Бүтээлч төслүүдээ эрчимжүүлэн, нийгмийн хүрээллээ өргөжүүлж чадна. Долоо хоногийн дундуур ялангуяа сонирхолтой шинэ боломжууд гарч ирнэ. Нийгмийн харилцаа холбоогоор дамжуулан шинэ хайр дурлалтай учрах магадлалтай. Хамгийн биелэшгүй мэт санагддаг байсан мөрөөдөлдөө хүрэхэд та тун ойртсон байна. Зорилгыг алс холын зүйл гэж бид хардаг ч гэлээ бодит байдал дээр жаахан хичээхэд л энэ нь тун ойрхон байдаг гэдгийг санаарай. Өнгөрснөө эргэн харж, хэр хол явснаа, ахиц дэвшилээ эргэцүүлэн бодоход цаг гаргаарай. Үүнийг цааш урагшлах сэдэл болгон өөрийгөө урамшуул.
Охин
Таны сэтгэл татам байдал, бусдыг өөртөө татах чадвар ер бусын байна. Үүнийг дагаад хувийн амьдралд сайн сайхан зүйлс тохиолдохын зэрэгцээ санхүүгийн байдал ч сайжрах төлөвтэй. Аливаа харилцааг хэт ерөнхийлж харалгүй нарийн ширийн зүйлсэд анхаарал хандуулж байх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд таны сэтгэл татам байдал дээд зэргийн байна. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарч магадгүй. Санхүүгээ сайтар төлөвлөж чадвал алзах зүйлгүй. Хөрөнгө оруулалтын боломжуудыг сайтар нягталж үзсэний үндсэн дээр үзээд алдаж болно. Энэ нь танд ирээдүйд ашиг тусаа өгөх шинэ боломжуудын үүдийг нээж өгөх болно. Хил хязгаар дээр л анхаарлаа төвлөрүүдээд байвал олон сайхан боломжийг алдана гэдгийг санаарай.
Жинлүүр
Хувь, хувьсгалын амьдрал аль алинд нь эв найрамдлыг цогцлоох боломж гарч ирнэ. Таны дипломат ур чадвар энэ долоо хоногт онцгой хэрэг болно. Хайртай хүнтэйгээ утга учиртай яриа өрнүүлснээр харилцаа тань улам бэхжинэ. Ганц бие хүмүүс чадварлаг, ухаалаг нэгэнд татагдана. Санхүүгээ сайжруулах боломж нэгээр тогтохгүй гарч ирнэ. Ажлын байран дээр зөрчилдөөн гарах ч гэлээ аливаад тэнцвэртэй ханддаг зан чанарын тань ачаар асуудал аяндаа шийдэгдэнэ. Та ихэнхдээ хамтран ажиллагсад, дарга, менежер гээд бусдын хэрэгцээг нэн тэргүүнд тавьдаг хүн юм. Өөрийн аз жаргалаа үл тоомсорлолгүйгээр хүсэл, тэмүүллээ сонсч байгаарай. Шийдвэр гаргах эрх мэдлийг өөртөө олго.
Хилэнц
Таны эрч хүч, шийдэмгий байдал дээд зэргийн байна. Үүнийг дагалдаад хувь хүнийхээ хувьд өсч дэвжих шинэ боломжийн үзүүрээс атгаж авна. Зөн совиндоо итгэ. Ялангуяа хувийн харилцааны асуудал дээр зөн совин тань нэгийг хэлээд өгнө. Хэн нэгэнтэй хүчтэй сэтгэлийн холбоо үүсгэх магадлалтай. Хуучин харилцаагаа дахин үнэлж, хэвээр нь хадгалах эсэх шийдвэрлэх шаардлага гарч магадгүй. Ажил мэргэжлийн талбарт таны амбиц өндөр байна. Санаачилсан төсөл хөтөлбөрүүд тань ч өндрөө авч байна. Санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл урт хугацааны төлөвлөлтийг анхаарч үзээрэй. Өмнө нь хэрэггүй санагдаад орхисон байсан зүйлээ шинээр эхлүүлэх сэдэл төрнө.
Нум
Өдөр тутмын амьдрал тань өөдрөг бүхнээр дүүрэн байна. Өсч хөгжих боломжууд таны өмнө нээлттэй байна. Аялалд гарах, шинэ зүйл сурахад таатай долоо хоног. Хайртай хүмүүс тань хоёр гараа өргөөд таныг дэмжинэ. Таны амьдрал улам л идэвхтэй болж байна. Хайр дурлалын харилцаа эерэг байна. Хол зайтай байдаг хосууд харилцаагаа бэхжүүлэх алхам хийнэ. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнд оролцсоноор романтик зүйлтэй учирна. Боловсрол, ур чадвараа хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт тань үр дүнгээ өгнө. Бусадтай холбоо тогтоох, сүлжээ үүсгэх нь танд ашигтай. Багийн ажиллагааны ашиг тусыг ухамсарлаж, өөрийн хүсэл сонирхол, зорилгоо бусдынхтай нийцүүлэх гээд хичээгээрэй.
Матар
Ирээдүйн зорилгодоо хүрье гэвэл эмх цэгцтэй, сахилга баттай байхыг зөвлөж байна. Ажил мэргэжлийн талбарт эерэг үйл явдлууд тохионо. Урт хугацааны төлөвлөгөөнүүд тань эхнээсээ биеллээ олж эхэлнэ. Амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулаарай. Хайр дурлалын харилцаанд тууштай байдлыг эрхэмлэ. Та хоёр хамтдаа нэг зүйлийг зорих нь харилцааг улам бэхжүүлнэ гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс ажил мэргэжлийн холбоотойгоор шинэ хүнтэй танилцана. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаа сайнаар шийдэгдэнэ. Сониуч, шооч, баяр баясгалантай зан бол амьдралд өнгө нэмдэг гол хүчин зүйлс гэдгийг санаарай. Эдгээрийн тусламжтайгаар та ер бусын бүтээлч байж чадна.
Хумх
Гэнэтийн боловч эерэг өөрчлөлтүүд амьдралд тань гарна. Өвөрмөц үзэл бодлынхоо тусламжтайгаар нарийн төвөгтэй асуудлыг хялбархан шийдэж чадна. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байна. Нээлттэй байдал нь илүү бат бөх харилцааг бий болгодог гэдгийг санаарай. Технологийн салбарт ажилладаг бизнес эрхлэгчид амжилт дүүрэн байна. Санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл хэвшил болсон зарим зүйлээ өөрчлөөрэй. Завгүй амьдралд анхаарлаа хандуулсаар эргэн тойрондоо байгаа гайхамшигийг үл тоомсорлож байгаа юм биш биз. Нарны гэрэл навчны цаанаас хэрхэн тусч байгааг ажигла. Жижиг зүйлсээс аз жаргалыг олж хараарай.
Загас
Та төрөлхийн хурц зөн совинтой хүн юм. Энэ долоо хоногт зөн совин тань улам хурц тод байх бололтой. Үүнд анхаарал хандуулж чадвал хүсэл мөрөөдлийн тань талаар нэгийг хэлж өгч мэдэх юм. Хайр дурлалын харилцаа эмзэг мэдрэмтгий байна. Ганц бие хүмүүс ижил сонирхолтой хүнээ олж, сэтгэлийн холбоогоо гүнзгийрүүлж магадгүй. Таны эхлүүлсэн төслүүд санхүүгийн таатай боломжуудыг авчирна. Бизнесийн асуудалд ч бас зөн совиндоо итгээд үзэхэд алдахгүй болов уу. Сэтгэл хөдлөлөө нуун дарагдуулахаас илүү байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн аваарай. Өөрийгөө өрөвдмөөр бол өрөвд. Сэтгэлийг эдгээхэд цаг хугацаа зарцуулдаг гэдгийг хүлээн зөвшөөр.