БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан Үндэсний Ассамблей шөнийн 01.00 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн онц байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргав.
Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онц байдлыг өглөөний 05.00 цагийн орчимд цуцлах шийдвэрийг гаргав.
БНСУ-д оршин сууж буй иргэд олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдохыг БНСУ дахь Элчин сайдын яамнаас зөвлөлөө.