УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдав. Хурлаар Засгийн газраас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй 2025 оны улсын төсвийн төслийн танилцуулгыг сонссон байна.
Төсвийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийсэн бөгөөд хоёр бүлгийн гишүүд алдагдалгүй, үр ашиггүй болоод, тэвчиж болох урсгал зардлуудыг танах шаардлагыг тавьсан аж.
Улмаар МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй гэж үзжээ.