ХАНБОГД СУМЫН ЖАВХЛАНТ БАГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХИЙН ШАГНАЛЫГ ОТРЫН НУТАГТ НЬ ГАРДУУЛЛАА

Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн Нөөлөгт хэмээх газар оторлож яваа Ханбогд сумын Жавхлант багийн малчин Ц.ИДЭРБОРГИЛЫН ГЭР БҮЛ энэ жилийн Монгол улсын аварга малчин өрхөөр тодорлоо. Шагналыг Өмнөговь аймгийн ИТХурлын дарга Н.Энхбат болон албаны хүмүүс, Ханбогд сумын удирдлагуудын хамтаар малчны хотонд нь очин хүндэтгэн гардуулж өглөө.
Аварга малчин өрхөд баяр хүргэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.