“МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН” ЗАРЛАЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, ЗДТГ, Улаан загалмайн хорооноос хамтран зудын улмаас хүнд нөхцөл байдалд байгаа малчдадаа сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх аян зарлаж төрийн болон, төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг аянд татан оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.