ДУНДГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ сарын 17-ны өдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумдын Засаг дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын Засаг дарга нарт төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт-үр ашиг, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнах, 2025 оны төсвийн тухай, нийгмийн бодлогын чиглэлийн цаг үеийн мэдээлэл, төлөвлөлт, тайлагналтад анхаарах асуудлууд зэрэг чиглэлээр холбогдох удирдлага, мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийжээ

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун уулзалтад оролцож, сумдын дарга нарын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудал, сумдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон, холбогдох үүрэг, чиглэл өглөө