Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хүчингүй болголоо

Бурханы хүү хэмээн олноо танигдсан АН-ын гишүүн иргэн Б.Баярбаатын зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Сануулахад: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Баярбаатар нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан хэмээн 30 хоног баривчлах шийдвэр гаргаж байв.

Улмаар түүний өмгөөлөгчдийн зүгээс Б.Баярбаатарыг баривчилсан захирамжийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлээд байсан юм.