Б.Батжаргалыг НДЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газрын өчигдрийн /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томилсон.

Тэрээр,

  • 1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
  • 2011-2016  онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
  • 2016-2024 онд  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл ажилласан.

АТГ-т гаргасан ХОМ-тээ

  • Өөрийн орлого: 54 сая
  • Гэр бүлийн орлого: 76 сая
  • Орон сууц: 360 саяын 2 орон сууцтай
  • Газар: 8 сая
  • Хадгаламж: 18 сая
  • Зээл: 8 сая гэжээ.