Тэргүүн хамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд “Насны авшиг” хүртээж байна

Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд зориулан ном айлдаж байна. Тодруулбал, хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт энэхүү сайн өдөр Монголын ард түмэндээ “Насны авшиг” хайрлаж, айлдвар сургаалиа айлдаж байна.

Номын айлдвар хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бурхан багшийн намтар цадигаас айлдана. Үүний дараа насны авшиг хүртээнэ. Хүний нас уртасдаг, хорогддог. Харин насны авшиг айлдах үед нас уртасдаг гэж үздэг байна.

Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд