УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ИРЭХ САР ДУУСНА

Үндсэн хуулиар ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна.Тухайлбал, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 05-нд дуусна. Түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д оруулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд албан тушаалдаа томилогдож байсан юм.

Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд,

  • Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг.

Прокурорын тухай хуулийн дагуу  Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо “Хуульчийн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан байдаг.

Тайлбар: 2017.06.09-ний өдөр шинэчлэн найруулсан Прокурорын тухай хууль