Солонгосын дуучин Хви Сон гэрээсээ нас барсан байдалтай олджээ

Өмнөд Солонгосын дуучин Хви Сон энэ сарын 10-ны өдөр гэрээсээ нас барсан байдалтай олджээ. Түүнийг оройн 18:29 цагийн орчимд гэртээ ямар нэгэн хариу үйлдэлгүй байхад нь гэр бүлийнх нь гишүүн олжээ. Түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа бөгөөд нас бараад багагүй хугацаа өнгөрсөн байж болзошгүй талаар албаныхан дурдсан байна.

Энэ жил 43 нас хүрсэн дуучин Хви Сон R&B урсгалаар уран бүтээлээ туурвихын сацуу студийн продюсер, мюзикл театрт жүжигчнээр ажилладаг байжээ.

Түүнийг нас барсан тухай цочирдом мэдээг сонссон олон нийт болон урлаг соёлын салбарынхан талийгаачид хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлжээ.

Талийгаач энэ сарын 15-нд KCM-тэй хамтран тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байсан бөгөөд уг тоглолтыг цуцалж буйгаа харьяа агентлагууд мэдээлсэн байна.