Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоногийг зохион байгуулахаар тусгасан.
2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоон хоног
- Нийслэл: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал
- Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал
Хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй дараах линкээр орж танилцаарай.