Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагт энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэж, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөдөг.

Энэ жил “Таны бөөр эрүүл үү” уриан дор бөөрний өвчлөлийг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Манай улсад бөөр шээсний замын өвчлөл нь халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг.

Бөөрний өвчлөл нас ахих тусам нэмэгддэг байна. Мөн тамхи татдаг, саахар, даралт ихсэх өвчлөлтэй хүмүүст бөөрний өвчлөл үүсдэг аж.

Түүнчлэн өвдөлт намдаах эм бөөрийг гэмтээх үйлчилгээ үзүүлж байдаг байна.

Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бөөрний өвчлөлөөс сэргийлэхийн тулд ус сайн ууж цусаа шингэлж, шээсээ сайн гадагшлуулах гэнэ.