Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улаанбурханы вакцин хийж байна

  1. Энэ сарын 18-ны байдлаар улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдээд байна.

    Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

    Нийслэлийн дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08:30-16:30 цагийн хооронд товлолт вакциныг хийж байна.