Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Сагайнг хотод өнөөдөр /2025.03.28/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Газар хөдлөлтийн улмаас Зүүн өмнөд Азийн бүс нутгийн Тайланд, Вьетнам зэрэг улсад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Түүнчлэн дахин газар хөдлөх магадлалтайг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан тул тус бүс нутагт амьдарч байгаа болон зорчин яваа Монгол Улсын иргэд өндөр барилга, ургаа мод, цахилгааны шон зэргээс хол байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ задгай талбайд нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас зөвлөв.
Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн эсвэл танил, найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан бол Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээлэх юм байна