Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ онд улс төрийн бүх нам, эвсэл дотоод дүрэм, хөтөлбөрөө боловсруулж, Улсын дээд шүүхэд мэдүүлэх ёстой. Хуулиар заасны дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор намууд бүртгэлийн мэдээллээ шинэчилж УДШ-д хүргүүлэх ёстой байсан ч улс төрийн нөхцөл байдлаас болж хойшилсон. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн хоёрдугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг УДШ-д 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор хүргүүлэх хугацааг өөрчилсөн.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй гэдэг шийдвэр хэрэгжиж эхэлнэ.
Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр шийдвэр гарсан. Улмаар Улс төрийн намын тухай хуулийн хоёрдугаар зүйл. Улc төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.12 дахь заалтын дугаарыг “34.6.13 гэж өөрчилсүгэй гэж заасан.