Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны нэг, гал түймрийн 58 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 1 иргэний амь нас, 1 тэрбум 550 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Шар өвс шатсан 19 дуудлага бүртгэгдсэн байна. Хуурайшилттай үед зуслангийн чиглэлд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж, хог шатаахгүй, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.