Өнгөрсөн Бямба гаригт Улсын харцага Г.Ганхуяг Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай пост хийгээд цахим хуудаснаасаа устгасан юм.
Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг шалгаж байгаа эсэх талаар тодруулахад, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-аас хамтран бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг хойшлуулашгүйгээр Бямба гаригийн орой цагдан хорьсон. Түүнийг фэйсбүүкээр бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан гэлээ.
Өнөөдөр түүнийг саатуулах 48 цагийн хугацаа дуусч байгаа бөгөөд одоогоор саатуулсан хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байна.