АНУ-ЫН ЗЭСИЙН ИМПОРТЫН ХЯЗГААРЛАЛТ ӨМНӨД СОЛОНГОСЫН АНУ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Трампын засаг захиргаа зэсийн импортод тодорхой хязгаарлалт тогтоосон. Энэ шалтгаанаа АНУ-ын бизнес, ажлын байрыг хамгаалах, зэсийн худалдааны хэт хамаарлыг бууруулах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн алхам зэргээр тайлбарлаж байгаа. АНУ жилийн нийт зэсийн хэрэглээнийхээ 45 орчим хувийг гадаад улс орноос худалдан авдаг.
Тус улс жилд 890 мянган тонн цэвэршүүлсэн зэс импортолж оруулж ирдэг ба 8,4 тэрбум америк долларыг зэс худалдан авахад зарцуулдаг байна. АНУ-ын гол худалдан авагч улсууд гэвэл Чили, Канад, Перуг нэрлэж болно. Энэ 3 улс нийт импортын 90 орчим хангадаг.
Тэгэхээр АНУ-ын зэсийн импортын хязгаарлалт нь Өмнөд Солонгосын АНУ дахь хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг Ариранг ТВ-д онцолжээ. Иймд Сөүлийн зүгээс Вашингтонд хандаж зэсийн импортын эсрэг авах арга хэмжээгээ зөөлрүүлэхийг хүсжээ.
Вашингтоны авсан арга хэмжээ нь ээсийн үнийг өсгөж, АНУ-ын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж, нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, АНУ-ын аюулгүй байдал, эдийн засагт хохирол учруулж болзошгүй учраас энэ асуудлаар Вашингтон шийдвэрээ эргэн харах хүсэлтийг БНСУ-ын Засгийн газраас тавиад байна.