УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр /2025.04.14/-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг өөрчилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны мягмар гаригт хийхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны тогтоол баталлаа.
Уг зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчааг нэр дэвшүүлээд байгаа юм.
Эх сурвалж: МАН бүлэг