Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёол Даваа гарагт ерөнхийлөгчөөс огцорсныхоо дараа анх удаа эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцлоо.
Шүүх хурлын үеэр Юн Сок Ёол өөрт нь оноож буй хэргийг үгүйсгэж, шүүхийн танхимд 80 минут орчим мэдүүлэг өгч өөрийгөө өмгөөлжээ.
Хэрэв шүүх Юн Сок Ёолыг улс орон даяар бослого, тэмцэл гаргах ажиллагааг зохион байгуулж, толгойлж оролцсон болохыг тогтоовол түүнийг цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял оноох хуулийн заалттай байна.
Юн Сок Ёолын дараагийн шүүх хуралдаан энэ сарын 21-нд хийхээр товлогджээ.
Эх сурвалж: CCTV