ДУУЧИН КЭТИ ПЕРРИ ТЭРГҮҮТЭЙ 6 ЭМЭГТЭЙ 11 МИНУТЫН ХУГАЦААТАЙ САНСРЫН АЯЛАЛ ХИЙВ

Одоогоос 24 жилийн өмнө Амазоныг үндэслэгч АНУ-ын тэрбумтан Жефф Безосын байгуулж байсан “Блью Орижин” сансрын технологийн компани өөрсдийн зохион бүтээсэн “New Shepard” хөлгөөрөө 4 дүгээр сарын 14 нд сансрын аялал зохион байгуулав. Энэ аялалд тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес, АНУ-ын дуучин Кэти Перри, НАСА-гийн пуужин зохион бүтээгч Аиша Боу / Aisha Bowe/, Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн эрхийг хамгаалах “Rise” гэх төрийн бус байгууллагыг үндэслэгч, иргэний хөдөлгөөний идэвхтэн Вьетнам гаралтай Америк эмэгтэй Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн /Kerianne Flynn/, CBS телевизийн хөтлөгч Гейл Кинг /Gayle King/ гэсэн 6 эмэгтэй багтсанаараа онцлог болжээ.
Энэ удаагийн сансрын аялал хөөрөөд буухад 10 минут, 21 секунтын хугацаа зарцуулсан байна. Сансрын хөлөг дэлхийн гадаргуугаас дээш 106 км-ийн өндөрт орших, сансрын орон зайд хүрээд буцсан байна.
Аялагч эмэгтэйчүүд хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, сансрын уудмаас эх дэлхийгээ толидсон байна. Энэ аялалд багтахын тулд эмэгтэйчүүд ямар үнэ төлсөн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа хэдий ч нислэгийн үнэ хамгийн багадаа 200 мянган америк доллароос 400 мянган америк долларын хооронд ханштай гэдгийг зарим хэвлэлүүд мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://people.com/blue-origin-space-flight-cost-what-to-know-11714582#:~:text=The%20exact%20cost%20of%20a,to%20The%20New%20York%20Times.