Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт эхэлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад, нийт 58 нэр дэвшигч бүртгүүлжээ. Өчигдөр шүүхэд нэрээ дэвшүүлсэн 43 нэр дэвшигчээс 35 нь хууль хэрэглэх мэдлэг, чадварын 25 онооны шалгалт, салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг сорилын 10 онооны шалгалт өгч байна.

  • Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
  • Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
  • Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх

Өнөөдөр 08:00 цагаас магадлал бичих чадварын шалгалт авна.