Хятадын тал АНУ-ын Боинг компаниас онгоц худалдан авахаа зогсоохоор болж байна.
Хятадын Иргэний нисэхийн газраас БОИНГ компанийн үйлдвэрлэсэн онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт ашигладаг батерейны талаар нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн 737 MAX загварын Боингийн онгоцыг Хятадад импортлохыг түр хориглох шийдвэр гаргасан байна.
Сүүлийн үед Боинг компанийн онгоцны аюулгүй байдалтай холбоотой асуудал гарч ирж байгаагаас гадна АНУ-Хятадын худалдааны маргаан үүсээд байгаа нь асуудлыг үүсгэж үндсэн шалтгаан гэж шинжээчид харж байна.
Хятадын Air China, China Eastern, China Southern зэрэг агаарын тээврийн компаниуд Боингоос онгоц худалдан авах захиалга өгөөд байгаа.
Хятадын хийж байгаа үйлдэл нь цаашаа Боингийн худалдаанд нөлөөлөхөд хүрвэл Боинг маш том зах зээлээ алдахад хүрнэ. Судлаачдын гаргасан тооцоллоор ирэх арван жилд нийт иргэний агаарын тээврийн онгоцны худалдааны хамгийн багадаа 20 хувийг Хятадын зах эзэлнэ гэж үздэг.
Тиймээс Хятад өөрсдийн эрэлттэй байгаа давуу талаа ашиглаж АНУ-д шахалт үзүүлж байна гэж харж болохоор байна. Хэрэв Боинг Хятадын зах зээлээ алдвал тус компанийн хүчтэй өрсөлдөгч Францын Airbus Хятадыг зах зээлийг хүлээгээд байж байгаа учраас Бээжингийн хийх нүүдэл барьцаа улам лавшруулах алхам болохыг зарим шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: https://www.thetimes.com/business-money/companies/article/china-bans-imports-of-boeing-jets-fs85xrtt2?utm_source=chatgpt.com®ion=global