ЭМД-ын шимтгэлийг Ebarimt-аар төлөх боломжгүй байна

“Ebarimt” системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликейшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болж байна.

Иймд даатгуулагч иргэн та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “Ebarimt” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгджээ.