ТРАМПЫН НЭР ХҮНД АМЕРИКИЙН СОНГОГЧДЫН ДУНД УНАЖЭЭ

Өнгөрөгч Ням гарагт Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт албан тушаалдаа орсноосоо хойш гурван сарын нүүр үзлээ.
Түүний бодлого АНУ-ын дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолын өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас түүний рейтинг буурах хандлага ажиглагдаж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.
Трамп албан тушаалдаа орсноос хойш худалдааны алдагдлыг бууруулах, дотоодын нийгэм эдийн засгийн олон асуудлыг углуургаар нь шийдвэрлэнэ гэж үзэн тарифыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Энэ байдал АНУ-ын олон ч иргэд, сонгогчдод таалагдахгүй байна.
Тухайлбал АНУ-ын улс төрийн мэдээллийн сайт RealClearPolitics өөр өөр санал асуулгын дундаж дүнгээр Трампад иргэдийн итгэх итгэлийг дүгнэсэн байна. Жишээлбэл түүний тангараг өргөснөөс хойш ердөө долоон хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд авсан санал асуулгаар түүнийг дэмжиж байгаа хүмүүсийн эзлэх 50.5 хувьтай харин түүнийг дэмжихгүй гэсэн хувь 44.3 хувь байжээ.
Үүний дараагаар түүнийг дэмжигчдийн тоо аажмаар буурч, 3-р сарын 13-нд авсан санал асуулгаар түүнийг дэмжиж байгаа хүмүүсийн эзлэх 46.5 хувьтай болж 4 нэгж хувиар буурсан бол харин түүнийг дэмжихгүй гэсэн иргэдийн хувь 50.7 хувьтай гарч байв.
Харин Квиннипиакийн их сургуулийн 4-р сарын 3-аас 4-р сарын 7-ны хооронд АНУ-ын 1,407 сонгогчийг хамруулсан судалгаагаар Трампын засаг захиргаа, түүний тарифын бодлого болон бусад хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар санал асуулгад оролцогчдын 22 хувь нь Трампын татварын бодлого АНУ-ын эдийн засагт ашигтай гэж үзэж байгаа бол 72 хувь нь энэ арга хэмжээ нь АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг илэрхийлжээ.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250421_09/