“Бадрах энержи” ХХК-ийн удирдлагууд өчигдөр/2025,04,21/ ураны шар нунтаг эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр тус компанийн захирлын биед халдсан хэрэг гарсан. Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр 14 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.