“UB food”: Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэн монгол хоолны соёлыг түгээж байна

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгууллаа.

Өнөөдрөөс Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээж байна.