“UB Food” өдөрлөгийн зургаа дахь өдрийн ХӨТӨЛБӨР

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, “UB food” фестивалийн зургаа дахь өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Энэхүү арга хэмжээ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилэх юм.

Төв талбайд барьсан 4.000 хүний багтаамжтай асарт орохдоо 5.000 төгрөг төлж узбек тогоочийн бэлтгэсэн плов, шашлык, казань кебаб, самса болон Монгол үндэсний гурилтай шөлтэй хоолыг амтлах боломжтой.