“UB Food” өдөрлөг өнөөдөр өндөрлөнө

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, “UB food” фестивалийн зургаа дахь өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Энэхүү арга хэмжээ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилж өнөөдөр өндөрлөнө.

Фестивалийн хүрээнд 15 гаруй орны үндэсний хоол, амтат зууш, ундаа, амттанг танилцуулж буй бөгөөд Орос, Хятад, Япон, Солонгос, Итали, Мексик, Энэтхэг зэрэг орны төлөөллүүд оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаа, амьд хөгжмийн тоглолт, уралдаан тэмцээн, хоолны мастер классууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг багтаажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, “UB Food” фестиваль нь зөвхөн хоолны амтыг мэдрүүлэхээс гадна соёл хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, жуулчдын сонирхлыг татах чухал үйл ажиллагаа болж буйг онцолжээ.