Өнгөрөгч шөнө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ. Тодруулбал, энэ дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэг цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг ослын улмаас жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.