АНУ-ын агаарын тээврийн Боинг компани энэ оны эхний улирлын гүйцэтгэлээ танилцуулсан бөгөөд 2025 оны эхний гурван сарын орлого нь өнгөрсөн оныхоос 17 хувиар өсч, 19.4 тэрбум америк доллар давжээ. Тус компани энэ хугацаанд 130 онгоц нийлүүлсэн худалдан авагчдадаа нийлүүлсэн нь өмнөх жилийн үзүүлэлтээс 47 оор нэмэгдсэн байна.
Тус компани нэгдүгээр улиралд 130 арилжааны онгоцыг захиалгчдадаа нийлүүлсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 57 хувиар өсжээ.
Боинг компани энэ жил 50 орчим онгоцыг Хятадын худалдан авагчиддаа нийлүүлэхээр төлөвлөж байсан ч Хятадын Иргэний нисэхийн газраас БОИНГ компанийн үйлдвэрлэсэн онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт ашигладаг батерейны талаар нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн тус улсад импортлохыг түр хориглох шийдвэр гаргасан.
Энэ асуудлын цаад шалтгааныг АНУ-Хятадын худалдааны маргаантай холбон тайлбарлаж байгаа.
Хэрэв Хятад энэ хоригоо цуцлахгүй бол Боинг компани энэ 50 онгоцоо хаана зарах вэ гэдэг чухал байгаа учраас Б хувилбарт өөр худалдан авагч хайх шаардлагатай гэж үзэж байна.
Тус компани Трампын засаг захиргаатай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Хятадын худалдан авагчаа алдахгүй байх нь Боинг-ийн баримталж байгаа бодлого гэж ойлгож болно. Хятадын Air China, China Eastern, China Southern зэрэг агаарын тээврийн компаниуд заавал Боингоос онгоц худалдан шаардлагагүй тус компанийн хүчтэй өрсөлдөгч Францын Airbus-тай гэрээ хийх бүрэн боломжтой учраас Боинг аль болох том худалдан авагчаа алдахгүй байхыг хүсэж байна.
https://www.aviationbusinessme.com/boeing/boeing-sees-major-rebound-in-q1-2025-as-deliveries-jump-57