БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Иргэний хүч намаас БНСУ-ын Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су албан ёсоор тус намыг төлөөлж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авсан. Намын гишүүдийн олонх түүнийг дэмжсэн. Гэтэл БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Доксу энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бие даан сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Энэ байдал нь санал хуваах байдлаар Ардчилсан намд ашигтай болж Иргэний хүч намыг ялагдуулах шалтгаан болоод байна.
Тэгэхээр яг хэн нь энэ удаагийн сонгуульд өрсөлдөх вэ гэдэг асуудал нам дотроо шийдэж чадахгүй байсааар байна.
5 дугаар 11 ний өдөр бол нэр дэвшигчийг бүртгэх эцсийн өдөр тиймээс үүнээс өмнө хоёр тал амжиж шийдэлд хүрэхгүй бол Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён ялах нь бараг тодорхой болохоор болоод байна.
БНСУ-д хуулиар бие даан нэр дэвших нь нээлттэй байдаг байна.
40 нас хүрсэн, БНСУ-д төрсөн, тус улсын иргэншилтэй, сонгууль болох өдрөөс 5-аас доошгүй жил БНСУ-д байнгийн оршин суусан иргэн хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдоос дор хаяж 26 мянган сонгогчийн хүчинтэй гарын үсэг цуглуулсан тохиолдолд сонгуульд өрсөлдөж болдог байна.