БИЛЛ ГЕЙТС БАРАГ БҮХ ХӨРӨНГӨӨ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДЭД ХАНДИВЛАНА

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч АНУ-ын тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд эмзэг бүлгийн хүмүүст туслахын тулд 200 гаруй тэрбум америк доллар буюу бараг бүх хөрөнгөө сайн үйлсийн аянд хандивлахаа мэдэгджээ.
Тэрээр Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ түүний сан 2045 он гэхэд 200 гаруй тэрбум америк долларыг сайн үйлсийн аян, төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд яг 200 тэрбум давах эсэхийг өнөөдөр хэлэх боломжгүй яагаад гэвэл зах зээлийн тухайн үеийн мөнгөний ханш болон инфляцаас шалтгаалж мөнгөн дүн өсөж, буурч болохыг сануулсан байна. Гэхдээ түүний энэхүү зарцуулах мөнгөн дүн нь түүний нийт хөрөнгийн 99 орчим хувийг эзлэх юм байна.
Хандив голчлон эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлын улмаас нярай болон бага насны хүүхдүүд дэлхий дахинд ялангуяа дайн, мөргөлдөөн, нийгмийн тогтворгүй байдалтай улсуудад олноороо нас барж байгаа байдалтай тэмцэх буюу хоол тэжээлийн дутагдлаас болж эндэж буй хүүхдийн нас баралтыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ядууралтай тэмцэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Билл Гейтс Пүрэв гаригт хийсэн мэдээлэлдээ түүний сан сүүлийн 25 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум америк долларыг хандивласан гэж мэдэгджээ. Иймд ирэх 20 жилд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллах зорилт тавьжээ.

  1. Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250509_05/