КАТАР УЛС ТРАМПАД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОНГОЦ БЭЛЭГЛЭНЭ

Доналд Трамп энэ 7 хоногт Ойрхи Дорнодод айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Тэрээр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират болон Катар улсад айлчилна.
Харин Трампын айлчлалын өмнө Катар улс түүнд албан хэрэгцээнд ашиглах зориулалттай тансаг зэрэглэлийн Боинг компанийн үйлдвэрлэсэн онгоцыг бэлэглэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл гараад байна.
Харин хэвлэлүүдээр Катарын бэлгэнд гайхах зүйлгүй тус улс 2018 онд Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд 500 сая америк долларын өртөг бүхий “Boeing 747-8i” онгоцыг бэлэглэж байсан. Яагаад гэвэл Катар бол Турктэй маш сайн харилцаатай. Турк улс Катарыг бүс нутгийн түвшинд төдийгүй олон улсын орон зайд идэвхтэй дэмждэг гэж үздэг учраас Катарын эрх баригчид Туркт тус үнэтэй бэлэг өгч байсан удаатай. Харин Трампад өгөхийн бэлгийн тухайд мөн л Катар улс өөрийн олон улс дахь томоохон дэмжлэгээ улам баталгаажуулах, Трампын ирэх 4 жилийн хугацаанд түүнийг бодит дэмжлэгийг авахын тулд ийм үйлдэл хийж байна гэж харж болохоор байна.
Катар улс яагаад Трампад энэ бэлгийг өгөхөөр төлөвлөж байгаа гэхээр Трамп 2018 онд Ерөнхийлөгч байхдаа Боинг компаниас “Boeing 747-8” загварын хоёр онгоц худалдан авах, ерөнхийлөгчийн албанд ашиглагддаг одоогийн онгоцууд хуучирч байгаа учраас шинэ загварын онгоцтой болох гэрээ байгуулах үүрэг чиглэлийг холбогдох албаныхандаа өгсөн. Энэ дагуу 2018 онд талууд гэрээ байгуулсан боловч тус захиалсан онгоцууд нь одоо болтол гараагүй бөгөөд ирэх 2 жилд ч багтаж гарахгүй бөгөөд Трампыг ажлаа өгөхөөс өмнө нь амжиж нийлүүлэгдэхээр болоод байгаа. Харин Трамп энэ байдалд бухимдлаа илэрхийлж байсан. Тиймээс Катар улс Трампад түүний хүсээд байгаа хурлын заал, ажлын болон уулзалтын өрөөтэй Боингийн шинэ тансаг зэрэглэлийн онгоц бэлэглэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ Катарын бэлэг хууль, эрхзүйд нийцэх, Цагаан Ордонд нөлөөлөх хэмжээний ашиг сонирхол дагуулах, олон улсад энэ байдал яаж үнэлэгдэх зэрэг олон талаас нь АНУ-ын албаны хүмүүс харж байгаа учраас Дохагийн бэлгийн талаарх асуудал анхаарал татсан хэвээр байна.
Гэхдээ Катарын энэ бэлэг шууд бэлэн биш бөгөөд хэрэв Катарын бэлгийг Трамп хүлээн зөвшөөрч авсан тохиолдолд АНУ-ын засаг захиргаанд очиход дор хаяж 2-3 жилийн хугацаа шаардах юм байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/aerospace-defense/trump-set-accept-luxury-747-qatar-use-air-force-one-abc-news-says-2025-05-11/