АНУ-ЫН ЭСЯ-УУД ОЮУТНЫ ВИЗЭЭ ЗОГСООЖЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-д сурах визний ярилцлагыг явуулах консулын үйлчилгээгээ түр зогсоогоод байна.
АНУ-ын ЭСЯ, консулын газруудад оюутны виз мэдүүлэгчдээс шинээр ярилцлага авах хуваариудаа хааж, нийтлээгүй төдийгүй энэ үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон болохыг Төрийн Департаментын вэбсайтад мэдээлжээ.
Трампын засаг захиргаа АНУ-д суралцахаар өргөдөл гаргаж буй бүх гадаадын оюутнуудаас нийгмийн сүлжээн дэх үйл ажиллагааг нь шалгах зохицуулалтыг оруулах сонирхолтой байгаа бөгөөд хэрэв ийм төрлийн шалтгалт орж ирвэл ярилцлагатай холбоотой Консулын газрын мөрддөг журам өөрчлөгдөх тул тэр хүртэл тодорхой хугацаагаар оюутны виз олгохгүй болж байна.
Тухайлбал Мягмар гарагт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Бид АНУ ирж байгаа гадаадын иргэд нь яг оюутан мөн эсэх, өөр зорилгоор ирж байна уу гэдгийг нарийн шалгахын тулд боломжит бүх хяналт шалтгалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа” гэжээ.
Мөн хэдхэн хоногийн өмнө Трампын засаг захиргаа Харвардын их сургуульд гадаад оюутан элсүүлэхгүй байх шаардлага хүргүүлээд байгаа юм аа.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250528_06/