ОРОС УКРАИНЫ ИЛГЭЭСЭН НИСГЭГЧГҮЙ ДРОНУУДЫГ БҮГДИЙГ НЬ БУУДАЖ УНАГАСАН ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ

Украин долоон нисгэгчгүй онгоц Москва руу халлага үйлдэх зорилготой илгээснийг  Оросын тал замд нь аюулгүй болгосон талаар мэдээлжээ.
Лхагва гарагт Украины талаас нийт 33 дроныг Оросын тал руу Москва чиглэлд илгээсэн болохыг Москва хотын дарга Сергей Собянин Telegram хуудсаараа дамжуулж мэдээлжээ.
Хотын даргын мэдээлэлд Украины дронууд ноцтой хохирол учруулаагүй бөгөөд Оросын Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Украины нисгэгчгүй онгоцны халдлагыг одоо амжилттай хамгаалж чадаж байгаа гэжээ.
Өнгөрөгч өдрүүдэд Оросын зүгээс Украины олон хотууд руу пуужин, нисгэгчгүй онгоцууд илгээж 10 гаруй хүний аминд халдсан. Украин улс ч мөн Оросын тал руу дрон илгээсээр байна.
Оросын ерөнхийлөгч Путины зорчиж явсан нисдэг тэрэг рүү Украин дрон илгээж түүний аминд халдахыг оролдсон үйл явдал гарчээ.

https://tass.com/emergencies/1964465