Трамп дэлхийн хамгийн нэр хүнд бүхий их сургууль болох Харвардын эсрэг хүчтэй, хурц мэдэгдэл хийх болсон. Тэгвэл өчигдөр тус сургуульд элсэх гадаад оюутны тоон дээр хязгаар тавихаа мэдэгдлээ. Ингэснээр Харвардад суралцах нийт оюутны 15 хувиас ихгүй нь гадаад оюутан байх ёстой гэж үзжээ.
Трампын энэ бодлого гадаад оюутан гэхээсээ илүүтэй Хятад оюутнууд руу чиглэж байна гэдгийг хэвлэлүүд онцолжээ.
Сүүлийн жилүүдэд Харвардын их сургуульд суралцах Хятад оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаа.
2020 оны судалгаагаар Харвардад ойролцоогоор 1378 хятад оюутан элсэн орсон нь нийт оюутны 4.5 орчим хувийг харин Хятадаас суралцагчид нийт гадаад оюутны бараг 19.8 хувийг эзэлж байсан байна.
Харин өнөөдрийн байдлаар Харвардад суралцаж буй бакалаврын болон бакалаврын дараах хөтөлбөрт хамрагдаж буй ойролцоогоор 25 мянга гаруй суралцагчдын 23 орчим хувийг гадаад улс орноос суралцагч нар эзэлж байгаа бол энэ дунд хамгийн өндөр хувийг Хятадаас суралцагчид эзэлж байгаа нь статистик мэдээллээр харуулж байна.
Тэгэхээр энэ тоо цаашдаа улам өсөж, Америкийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсролыг Хятадууд эзэмшиж байгаа нь Америк, Хятадын урт хугацааны өрсөлдөх чадварт нөлөөлнө гэж харж байна. Эндээс юу ойлгож болох вэ гэхээр АНУ-ын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг Хятадууд эзэмшиж үүнийгээ Хятадад нэвтрүүлснээр Вашингтон Бээжингийн өрсөлдөөнд давуу байдал үүсгэнэ гэж бомгоомжил байна. Ялангуяа шинжлэх ухаан, технологи, математик, физик зэрэг суурь шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын тоог аль болох бууруулах энэ чиглэлээр суралцаж буй Хятад оюутнуудыг сайн судлах шаардлагатай гэж үзэж байна.