ОРОС УКРАИНТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ САНАЛ ТАВЬЖЭЭ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх даваа гарагт Туркт Орос-Украины энхийн асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахтай холбоотой асуудлаар Украины талтай Москва ярилцахад бэлэн байгаа бөгөөд Кремль өөрийн саналаа Киевт танилцуулах тухай мэдэгджээ.
Энэ сарын 16-нд Истанбул хотноо Орос, Украины албаныхан шууд хэлэлцээ хийсэн ч гал зогсоох хэлэлцээрт ахиц гараагүй гэхдээ дахин уулзалт хийхээр тохиролцсон харин Трамп, Путин нар утсаар ярьж энэ уулзалтыг хийх талаар санал нэгдсэн. Энэ дагуу ирэх 7 хоногт болох уулзалтын товыг Лавров мэдээллээ.
Истанбулд ирэх Даваа гарагт болох хоёр талын хоорондын дараагийн шатны шууд хэлэлцээний үеэр Украины төлөөлөгчдөд Орос өөрсдийн боловсруулсан санамж бичгээ танилцуулж, шаардлагатай тайлбарыг Киевийн талд өгөх юм байна.
Лавров хэлэхдээ, энэхүү санамж бичигт “Орос-Украины хямралын үндсэн шалтгааныг арилгах бүх талын эрх ашгийг хангасан” буюу Оросын байр суурийг тов тодорхой тодорхойлсон гэжээ.
Туркт очих ОХУ-ын төлөөлөгчдийг Путины туслах Мединский дахин ахалж явахаар болжээ.
Ийнхүү Мединский өчигдөр өгсөн мэдээлэлдээ Украины төлөөлөгчдийг өмнөх Истанбулын уулзалтад ахалж байсан Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой утсаар ярьж, тэдний уулзалтыг хэзээ, хаана хийх талаар санал солилцсон гэж мэдээлжээ.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250529_08/