АНУ-ын тэрбумтан Илон Маск Доналд Трампын ахлах зөвлөх буюу Засгийн газрын үр ашигтай байдлыг хариуцсан албан тушаалаасаа 5 сарын 29 ний өдөр чөлөөлөгдлөө.
Илон Маскийн албан тушаалаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь хэд хэдэн шалтгаантай нэгдүгээрт хуулиар тэр энэ албан тушаалд 130 хоног ажиллах боломжтой байсан байна.
Маскийн хувьд АНУ-ын засгийн газарт үргэлжлүүлэн ажиллахын тулд Ерөнхийлөгчийн томилсон сайдын албан тушаал эсвэл агентлагийн даргын албыг хашиж болох боломжтой. Гэхдээ Сенатын сонсголыг давж байж энэ албануудад очно. Харин Маск улс төрийн албанд гүнзгий орох сонирхолгүй байгаа төдийгүй өөрийн бизнестээ илүү анхаарах зорилготой байна. Түүнчлэн түүний хэмнэлтийн бодлогыг олон жил бугшисан төрийн аппарат хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэнийг түүнийг өнгөрөгч 130 хоногийн ажлын үйл явцад харагдсан. Магадгүй эндээс түүний урам хугарсан гэж харж болно.
Түүний төсөөлснөөс асуудал илүү хүнд хэцүү байсан гэж харагдаж байна. Трампын төсвийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Трампын Засгийн газрын хэмнэлтийн хөтөлбөр Маскгүйгээр цаашаа үргэлжилж явах юм байна.
https://abcnews.go.com/Politics/elon-musk-departing-trump-administration/story?id=122292783