ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН САНАЛ ХУРААЛТ БОЛЖ БАЙНА

Ирэх долоо хоногийн Мягмар гаригт буюу зургадугаар сарын 3-нд болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өчигдөр буюу 5 сарын 29 нд эхэллээ.
Санал хураалт эхэлсэн эхний өдөр улсын хэмжээнд нийт 8 сая 691 мянга 711 сонгогч саналаа өгчээ.
Энэ нь бараг 8.7 сая сонгогчид саналаа өгсөн бөгөөд эхний өдрийн ирц өмнө байгаагүй хэмээнд хүрч сонгогчид идэвхтэй саналаа өгч байгааг харуулжээ. Жишээлбэл урьдчилсан санал хураалтын сонгогчдын ирц эхний өдрийн байдлаар 19.5 хувьтай байгаа нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад 2 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Олон сонгогчид өдрийн ажлын цайны цагаар ирж саналаа өгч байгаа нь урт дараалал үүсгэхэд хүргэсэн байна. Зарим сонгуулийн хэсгийн хороонуудад сонгогчид өдрийн цагаар дунджаар 30-40 минут хүлээж сонгуульд саналаа өгсөн байна. Сонгогчид урт дарааллыг үл хайхран эрхээ эдэлж саналаа өгөхөө илэрхийлж байгаа зарим хэвлэлүүд онцолжээ.
БНСУ-д 2014 онд хугацаанаас өмнө санал хураалт явуулж эхэлсэн байдаг байна.
Урьдчилсан санал хураалт Пүрэв болон Баасан гарагуудад өглөөний 6 цагаас оройн 18 цаг хүртэл хоёр өдөр явагдахаар болсон бөгөөд 18-аас дээш настай, Засгийн газраас олгосон иргэний үнэмлэхтэй БНСУ-ын иргэн сонгуульд саналаа өгөх эрхтэй юм байна аа.