УКРАИНЫ ДРОНЫ ХАЛДЛАГЫН УЛМААС ЭРХҮҮГИЙН АГААРЫН ЦЭРГИЙН БААЗЫН ОНГОЦУУД ШАТЖЭЭ

Энэ сарын эхний өдөр Украин “Аалзны тор” нэртэй тусгай ажиллагаагаа эхлүүлж Оросын Белая, Дягилево, Иваново Северный, Оленя, Украинка гэсэн таван агаарын баазыг онилож, нарийн тооцоолон нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэхээр төлөвлөжээ.
Энэ дагуу Украины тал алсын удирдлагатай 100 гаруй нисгэгчгүй онгоцуудыг ачааны машинд суурилуулсан зөөвөрлөж, халдлага үйлдэх газрынхаа орчимд аваачиж, дроноо нисгэж халдлага үйлджээ.
Оросын агаарын цэргийн баазын нисэх онгоцны буудлуудад ойртох үед дрон тээвэрлэгч автомашины дээврийг алсаас удирдаж, бөмбөгдөгч онгоцнуудын чухал цэгүүд, ялангуяа түлшний агуулахуудыг дэлбэлэх зорилготой дроны халдлага үйлджээ.
Мурманскийн Оленя цэргийн бааз, Иркутскийн Белая цэргийн бааз Украины халдлагад маш ихээр өртжээ. Нөгөө 3 цэргийн бааз руу хийсэн халдлагыг Оросын тал хамгаалсан ноцтой хохирол учраагүй гэж мэдээлжэ байна.
Украины Аюулгүй байдлын газар Оросын 41 ширхэг байлдааны онгоц, үүн дунд стратегийн бөмбөгдөгч онгоцууд хүртэл сүйрсэн талаар мэдээлжээ. Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Украины халдлагад өртөж сүйрсэн нь Оросод учирсан хохирлын хэмжээг 7 тэрбум ам.доллартоор нэмэгдүүлсэн гэж Украины тал мэдээлжээ.
Оросын цэргийн гол нисэх онгоцны буудлуудын стратегийн далавчит пуужин тээгчдийн 34 хувь нь оногдсон гэж Украины тал мэдээлж байна. Дайсныг эх орноосоо хөөн гаргахын тулд чадах бүхнээ хийж байна гэж Киев өөрсдийн хийсэн үйлдлээ зөвтгөхийн тулд ийнхүү тайлбарлаж байна.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250602_04/