45 НАСТАЙ ЕГИПЕТ ЭРЭГТЭЙ АНУ-ЫН КОЛОРАДО МУЖИД ЖАГСАГЧДЫН ӨӨДӨӨС ШАТАМХАЙ ЗҮЙЛ ШИДСЭНИЙ УЛМААС ХОЁР ХҮН ХҮНД ТҮЛЭГДЖЭЭ

2025 оны 6-р сарын 1-ний Ням гарагт АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотод Хамас бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн иргэдийг суллахыг уриалсан тайван жагсаалын үеэр нэгэн этгээд халдлага үйлдэж хэд хэдэн хүмүүс бэртэж гэмтэж шархадсан байна.
Халдлага орон нутгийн цагаар өдрийн 13 цаг 26 минутын үед болосн ба 45 настай Мохамед Сабри Солиман гэгч Египет гаралтай этгээд тус халдлагыг үйлджээ.
Мохаммед Сабригийн визний хугацаа дууссан хууль бусаар оршин сууж байсан болохыг Холбооны Мөрдөх Товчоо мэдэгдээд тус халдлагыг террорист халдлага гэж үзэж шалгаж байгаа тухай мэдээлжээ.
Халдлага үйлдсэн этгээд шатамхай шингэнтэй шилэн саванд гал асааж жагсагчид руу шидсэн бөгөөд 67-88 насны зургаан хүн шархадсан. Хохирогчдын хоёрын нь биеийн байдал хүнд буюу хүнд түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.
Гэрчүүдийн мэдээлснээр тухайн этгээд “Палестиныг чөлөөл”, “Сионистуудыг устга” гэж хэлэн жагсагчид руу юм шидсэн гэжээ.
Мөн өчигдөр буюу Ням гарагт Газын зурвасын өмнөд хэсэгт Рафах хотын оршин суугчид тусламж үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн байрны ойролцоо Израилийн зэвсэгт хүчин нэгэн цэрэг Газын зурвасын Палестин иргэдийн өөдөөс гал нээж буудсаны улмаас 31 палестин хүн амиа алдсан талаар Газын Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

https://www.bbc.com/news/live/cjdx44kx5zxt?page=2